(өгүүллэг)
Би Рэмпартын автобусны зогсоолд буугаад,
Коронадо руу хэсэг явж, өгсүүрээр дээш өгсөн гэрийнхээ үүдэнд зогсов. Нар гарыг минь ээх зуур хэсэг хүлээгээд, дараа нь түлхүүрээ олоод, хаалгыг нээгээд, дээд давхарт гарлаа.
Мэж, “Хэн бэ?” гэв.
Би хариу хэлсэнгүй. Аажуухан дээш
өгслөө. Царай минь зонхийж, бие минь тамирджээ.
“Хэн бэ? Хэн бэ гэж байна шүү!”
“Мэж, сандрах хэрэггүй, би байна.”
Би шатны дээд гишгүүрт зогсов. Мэж ногоон торгон хуучин даашинзаа өмсчихсөн буйдан дээр сууж байна. Гартаа мөстэй вискитэй хундага барьжээ; тэр угаасаа ингэж уух
дуртай.
Мэж, “Хайрт минь,” гээд над руу үсэрч ирэв. Баярласан бололтой, намайг үнслээ.
“Харри, энэ үнэхээр чи гэж үү?”
“Магадгүй, тэсэж чадвал ч. Унтлагын
өрөөнд хүн байгаа юм уу?”
“Яалаа гэж дээ! Юм уух уу?”
“Ууж болохгүй гэсэн. Чанасан тахиа,
зөөлөн болгосон өндөг л идэх юм байх. Жагсаалт гаргаж өгсөн.”
“Муусайн новшнууд. Суу. Усанд орох уу? Юм ид.”
“Үгүй, жаахан байзная.”
Би сандалд суугаад, “Мөнгө хэр үлдсэн
бэ?” гэж асуулаа.
“Арван таван доллар.”
“Хурдан үрсэн байх шив.”
“Юу...”
“Байрны хөлсөө төлсөн үү?”
“Хагас сар төлөөгүй. Харри, би ажилд
ороогүй л байна.”
“Би мэднэ ээ. Машин ойр хавьд
харагдсангүй. Хаана байгаа юм?”
“Муу мэдээтэй. Нэг хүнд унуулсан чинь
юм мөргөчихсөн. Чамайг ирэхээс өмнө засуулж амжина гэж бодсон юм. Одоо
булангийн завсарчинд байгаа.”
“Асаж байгаа юм уу?”
“Асна, урд талыг нь засаг гэж өгсөн
юм,”
“Урд тал нь цөмрөх яах вэ. Радиатор,
гэрэл нь зүгээр байвал унаж болно.”
“Харри, боль доо! Би зөв гэж бодсоноо
л хийж байна шүү дээ!”
“Би удахгүй.”
“Харри, хаачих нь вэ?”
“Машинаа шалгая.”
“Маргааш шалга. Харри, бие чинь
сайнгүй байна. Суу, ярилцъя.”
“Би удахгүй. Чи мэднэ дээ, би ажил
дутуу орхих дургүй.”
“Харри. Арай ч дээ!”
“Нэг маань энэ завийг живүүлэлгүй авч үлдэх хэрэгтэй. Чи авч үлдэхгүй нь ойлгомжтой болохоор..!”
“Нээрэн шүү, Харри. Би өдөр бүр
гадуур явж ажил хайсан. Ямар ч ажил олоогүй.”
“Арван таван доллараа.”
Мэж цүнхээ аваад ухаж эхлэв.
“Надад орой лонх дарс авах мөнгө
үлдээ. Энэ лонх дуусах нь. Эргэж ирснийг чинь тэмдэглэе.”
“Тэгэлгүй яах вэ, Мэж.”
Мэж цүнхнээсээ нэг аравт дөрвөн нэгт
гаргаж ирээд над руу сунгав. Би цүнхийг нь шүүрч аваад доош нь сэгсэрлээ. Доторх нь тэр чигтээ орон дээр тарж унав. Бутархай мөнгө,
жижиг лонхтой порто дарс, нэг нэгт, нэг тавт. Мэж тавтыг авах гэж ухасхийсэн ч
би түүнээс түрүүлж шүүрээд, нүүрийг нь дээш өндийлгөөд алгадлаа.
“Өөдгүй новш! Ер хэвээрээ байх шив.
Новшийн амьтан яг хэвээрээ.”
“Тэгээд л би үхэхгүй байгаа юм.”
“Дахиад цохих юм бол би явна шүү.”
“Чамайг зодох дургүйг минь мэднэ биз
дээ, хонгор минь.”
“Намайг зодох ч яах вэ, чаддаг юм бол
гарч эр хүнтэй зодолдооч. Айж байгаа биз дээ?”
“Юун тэнэг юм ярьдаг юм бэ?”
Би тавтыг аваад доош буулаа.
Машин засварын газар байшингийн буланд. Намайг дотогш орох үед нэг
япон залуу машинд шинээр тавьсан урд гуперт гялалзсан будаг түрхэж байлаа. Би хажууд нь очоод,
“Бурхан минь, жинхэнэ Рембрандт болоо
шив,” гэлээ.
“Энэ таны машин уу?”
“Тийм. Хэдийг төлөх вэ?”
“Далан таван доллар.”
“Юу?”
“Далан таван доллар. Энэ машиныг нэг
хатагтай авчирсан.”
“Үүнийг нэг янхан авчирсан. Аан гээ, энэ
машины өмнөх үнэ нь ч далан таван доллар хүрэхгүй, одоо ч
ялгаагүй. Би наадхыг чинь машины сэг зардаг газраас таван доллараар авсан юм.”
“Гэхдээ эрхэм ээ, хатагтай
хэлэхдээ...”
“Хэн?”
“Юу, тэр хүүхэн хэлэхдээ...”
“Тэр надад хамаагүй. Би эмнэлгээс
дөнгөж гараад байна. Чамд дараа нь цувуулаад төлж болох юм. Би одоогоор
ажилгүй, надад машин хэрэгтэй байна. Бүр яг одоо. Ажилд орохоороо чамд мөнгийг
чинь төлье. Жолооны үнэмлэхээ үзүүлсэн ч яах
вэ. Чи миний хаана суудгийг мэднэ дээ. Хүсвэл би жолооны үнэмлэхээ авчирч
харуулъя.”
“Яг одоо хэдийг төлж чадах вэ?”
“Таван доллар.”
“Арай л бага байна.”
“Би хэлсэн дээ! Эмнэлгээс дөнгөж
гараад байна. Ажилд орохоороо төлье. Тавыг ав эсвэл би машинаа чамд орхиё.”
Тэр, “За,” гэв. “Танд итгэж байна.
Тавыгаа өгчих.”
“Энэ тавтыг олж авах гэж юу болсныг
мэдсэн бол ч.”
“Юу болсон юм?”
“За, хэрэггүй дээ.”
Тэр тавтыг авч, би машинаа авлаа. Машин минь асаж байв. Банкны тал хэртэй бензинтэй
юм. Би тос, усыг нь харсангүй. Дахиад машин унах ямаршуу байх нь вэ гэдгийг мэдэх гэж жаахан явлаа. Дажгүй
байв. Дараа нь архины мухлагийн өмнө зогслоо.
Хиртэй хормогчтой өвгөн, “Харри!”
гэв.
Эхнэр нь ч, “Өө, Харри!” гэлээ.
Хиртэй хормогчтой өвгөн, “Хаагуур
яваад байна даа?” гэв.
“Аризонад. Газрын ажлаар.”
Эмгэн, “Сол, хараа биз?” гэв. “Энэ их
ухаантай хүн гэж би чамд хэлсэн дээ. Толгой нь ажилладаг хүн харваас андашгүй.”
Би, “За, хоёр багц Миллер шар айраг,
лонхтойгоос нь,” гэлээ. “Өрөн дээр нэмээд биччих.”
Өвгөн, “Байзнаарай,” гэлээ.
“Яасан бэ? Би өрөө цаг тухайд нь
төлдөггүй гэж үү? Онцгүй зан гаргах ямар хэрэг байна?”
“Харри, чи зүгээр. Чиний хүүхэн л. 13
доллар 75 центийн юм авсан байна.”
“13 доллар 75 цент ээ? Ямар хамаа
байна? Би урьд нь өрөө хорин доллар хүргээд дараа нь төлөөгүй гэж үү?”
“Тэр ч тийм л дээ, Харри, гэхдээ...”
“Гэхдээ юу гэж? Өөр газраас юм
худалдаж ав гэж үү? Энэ тооцоогоо төл гэж үү? Ердөө хоёр багц шар айраг авахад
тэгэх хэрэг юу байна?”
Өвгөн, “Харри, за за,” гэв.
“За. Торонд хийчих. Нэг хайрцаг Пол
Мол, хоёр хайрцаг Дач Мастерс тамхи.”
“Харри, за...”
Би дахиад шатаар өгслөө. Дээд давхарт гарав.
“Өө Харри, шар айраг аваа юу! Харри,
битгий уу. Ууж байгаад үхвэл яана!”
“Тийм дээ, Мэж, харамсалтай юм болно.
Гэхдээ энэ, эмч нарын мэдэх юм биш. Алив надад
шар айраг задлаад аль. Ядарч үхлээ. Тэр гайтай эмнэлгээс гараад яг хоёр цаг
боллоо.”
Мэж лонх шар айраг, хоёр шилэн аяга
барьсаар эргэж ирэв. Өндөр өсгийтөө өмсжээ, хөлөө ачиж суухаар дотоож нь
харагдав. Дажгүй хүүхэн шүү. Царайг нь эс тооцвол.
“Машинаа авсан уу?”
“Авсан.”
“Тэр жижиг биетэй япон дажгүй залуу
байгаа биз?”
“Дажгүй байхгүй гээд яах вэ.”
“Юу гэж байгаа юм? Машиныг засаагүй
байна уу?”
“За за, дажгүй залуу байна лээ. Чи
түүнийг ийш нь авчирсан уу?”
“Харри, хэрүүл өдөх хэрэггүй шүү. Би
япончуудтай унтдаггүй!”
Мэж босов. Гэдэс нь одоо хэр махгүй.
Өгзөг, хөл, гуя нь яг миний хүссэнээр. Ёстой өлөгчин! Би хагас лонх шар айргаа
хөнтрөөд, түүн рүү ойртлоо.
“Мэж, би чамд ёстой үхдэг шүү дээ,
хонгор минь. Чиний төлөө хүн алсан ч чадна. Мэднэ биз дээ?”
Би түүн рүү бүр ойртлоо. Тэр багахан мушилзав. Би шар айрагны лонхоо шидээд
босож, гар дахь дарсыг нь дуустал нь хөнтөрлөө. Олон хоногийн дараа анх удаа
ингэж сэтгэл хөнгөрөх гэж. Бид, хоёр
биедээ ойртлоо. Тэр галзуу улаан уруулаа
долоов. Би түүнийг хоёр гараагаа хүчтэй түлхлээ. Тэр буйдан руу унав.
“Ичдэггүй янхан! Чи Голдбартад 13
доллар 75 центийн өр тавьсан юм уу?”
“Мэдэхгүй.”
Мэжийн даашинз дээш өгзөг рүү нь хунирчээ.
“Ичдэггүй янхан!”
“Намайг янхан гэхээ боль!”
“13.75!”
“Надад ёстой мэдэх юм алга!”
Би дээр нь гараад, нүүр, уруулыг нь
үнсэж эхэллээ. Хөх, өгзөг, хөлийг нь иллээ. Тэр уйлж байв.
“Намайг... янхан гэж... битгий хэл...
битгий... битгий... Харри, чамд хайртайг минь мэднэ дээ!”
Би босоод хивсний голд зогслоо.
“Би чамайг болгоод өгнө өө.”
Мэж инээв.
Би түүнийг босгоод, унтлагын өрөөнд аваачин ор луу шидлээ.
“Харри, чи эмнэлгээс дөнгөж гарсан
шүү дээ!”
“Сайн л биз! Хагас сар цуглуулсан
үрийн шингэнээ чамд тушаая.”
“Заваан юм ярихаа боль!”
“Солиор!”
Би ор луу үсэрч гарлаа. Хувцсаа аль хэдийн шударч тайлсан
байсан юм.
Түүнийг илж таалсаар даашинзыг нь
сөхлөө. Мах шөл нь таарсан хүүхэн.
Би удалгүй дотоожийг нь тайллаа.
Хуучных шигээ түүний дотор орсон байлаа.
Найм, есөн удаа удаан зөөлөн
хөдөллөө. Тэр, “Намайг тэр заваан японтой унтсан гэж бодоогүй биз дээ?” гэж
асуув.
“Би чамайг заваан юм болгонтой унтдаг гэж бодож байна.”
Тэр биеэ татаад намайг өөрөөсөө
гаргав.
Би, “Яадаг новш вэ!” гэлээ.
“Харри, чи миний чамд хайртайг мэднэ
дээ. Ингэж ярих чинь надад таалагдахгүй байна!”
“За за, чи заваан японтой унтахгүй нь
тодорхой. Тоглож байхад.”
Мэж хөлөө дэлгээд би дахиад түүний
дотор орлоо.
“Оох! Залуу минь, ямар ч удав даа!”
“Нээрэн үү?”
“Юу гэж байгаа юм? Дахиад хэрүүл
өдөөд байна уу?”
“Үгүй үгүй! Би чамд хайртай, хонгор
минь.”
Би уруул дээр нь үнсээд, хөдөлсөн
хэвээр.
Тэр, “Харри,” гэв.
Би, “Мэж,” гэлээ.
Түүний зөв.
Үнэхээр уджээ.
Би өвгөнд 13 доллар 75 цент, хоёр
багц шар айраг, янжуур, навчин тамхины өртэй. Лос-Анжелесийн эмнэлэгт 225
доллар, тэр заваан японд 70 доллар, дээр нь хий, цахилгаан, ус гэх мэтийн
төлбөр. Бид бие биедээ наалдлаа, нэг таазан доор.
Бид хоёр хамтдаа байлаа.
No comments:
Post a Comment