Америк кокер спаниель. Спорт ангилалд хамаарах жижгэвтэр
биетэй нохой. Ойрын төрөл болох Англи кокер спаниелиэс ХХ зууны үед салж
тусдаа үүлдэр болж хөгжсөн. Энэ хоёр үүлдрийн нэрийн кокер хэмээх үг нь вүдкок
буюу ойн цуцал нэртэй шувуу агнахад түлхүү хэрэглэж байснаас үүдэлтэй.
Америк кокер спаниель үүлдэр бий болоход "II Чэмпион Обо" гэдэг нохой чухал үүрэг гүйцэтгэсэн (доорх зураг). 1881 онд Англиас Америк руу усан
онгоцоор авчирсан энэ нохой тухайн үеийн Англи кокер спаниелээс маш жижиг буюу
ердөө 25 см өндөртэй байсан гэдэг.
Америк кокер спаниель 1940 1950-аад онууд болон дахин 1980 онуудад гэх мэтчилэн нийт 18 жил Америкийн хамгийн өргөн дэлгэр тархсан нохойны үүлдрээр шалгарсан.
Америк кокер спаниель Вэстминистр нохойны шоуны шилдгийн
шилдэг өргөмжлөлийг нийт дөрвөн удаа хүртсэнээс сүүлийг хоёрыг нь 1940, 1941
онд Чэмпион Мае Оун Брүси гэдэг нохой хүртсэн. Энэ нохой мөн дэлхийд хамгийн их
зураг авхуулсан нохой гэдэг өргөмжлөлтэй.
Нохойн үүлдрүүдийг оюун ухаанаар нь жагсаахад америк кокер спаниель 20 дугаар байр эзэлжээ. Нэлээд боломжийн ухаалаг, сургах бүрэн боломжтой гэсэн үг. Хүлээх, хөдлөхгүй
байх гэсэн коммандыг хамгийн сайн, юмыг сарвуугаараа далдлах, нуух гэдэг
коммандыг хамгийн муу биелүүлдэг.
Багаасаа дассан бол насанд хүрсэн хүн, хүүхэд, бусад нохой, гэрийн тэжээмэл амьтантай бүрэн эвтэй байж чадна. Хүмүүстэй ойр дотно байх
дуртай, хашаанд ганцаар байж таарахгүй. Чанга дуу, ширүүн харьцаанд эмзэглэж,
хямардаг.
Дундаж наслалт 11 жил. Нас баралтын гол шалтгаан нь хорт
хавдар (23%), хөгшрөлт (20%), зүрхний
өвчин (8%), дархлал буурал (8%).
Чих, нүдний өвчин тусах магадлал харьцангуй өндөр.
Америк кокер спаниель, Англи угсаа нэгтнээсээ илүү бөөрөнхий нүд, товгор дух, богино хамар, тод хөмсгөөрөө ялгардаг. Хамар нь арьсны өнгөөс хамааран хар эсвэл хүрэн байна.
Энэ хамгийн сүүлийн зурагт манай Лили бүсгүй байна.
No comments:
Post a Comment